Анзаараад байхад энэ фэйсбүүк дээр гэлтгүй бодит амьдрал дээр өөрийгөө баян гэж хүмүүст сэтгэгдэл төрүүлж танилын хүрээгээ тэлэх дуртай хүмүүс олон байх юм. Нэг л их баян хүн шиг хүний машин, хувцас, өрөө, цаг гэх мэт зүйлсийн зургийг фэйсбүүк дээрээ татаж аваад өөрийнх нь юм шиг нийтэлчихнэ…

Өө тэрэнд нь тэгээд хэдэн хүмүүс итгээд мөнгөтэй байгаа юм чинь дажгүй ухаалаг залуу л байлгүй гэж бодно аа зарим нь бол мөнгөтэй залуу гэж хууртаад уулзах, болзох талаар бодоод болзчихно.

За тэгээд өөрийгөө баян гээд сэтгэгдэл төрүүлчихсэн гар маань нөгөө хүмүүстэйгээ уулзангуут тэр хүмүүсийн төсөөлөл шалан дээр унаж байгаа юм даа. Сэтгэлийн баян биш юм аа гэхэд дуусашгүй баялагаар баян байна гэдэг чинь мэдлэгтэй, чадвартай, ухаалаг байхыг л хэлээд байгаа юм шүү дээ…

Нэгэн найздаа хандаад хэлчихэд үлгэрийн амьдралаасаа салаа гээд дахин дахин энэ нийтлэлээрээ хэлчихэе. Хэлэхээр сэдэв өөрчлөөд явчихдаг дурак байдаг юм л даа…

Өөрийгөө баян гэж хуураад яваад байхаар тэрэндээ итгээд сэтгэл зүйн доголдолтой болчихдог юм байна лээ…

 

Өөрийнхөөрөө л сайхан амьдраад, хуурмаг зүйлээсээ холдмоор байна шүү манай тэр найз гэлтгүй олон залуус.

[blockquote source=”Нүүрэн дээр нь хэлсэн ч хэрэлддэг гарууд”]Дүрдээ орчихвол ааш зан гэж авах юмгүй дээ[/blockquote]