Би энэ нийтлэлээр хэн нэгэн хүнд гомдлоо тайлах гэсэнгүй. Харин энэ хүмүүсийг соёлгүй болгож байгаа нийгэмд гомдлоо тайлах гэж бичээд ч байх шиг… Хувь хүний соёл гэж яг юу юм бэ? Юу юунаас бүрдсэн зүйлийг хувь хүний соёл гэдэг юм бэ? Магадгүй ихэнх хүн нийгэмд биеэ авч явах байдал гэж товчлон хэлж магадгүй юм. Үүнд: Харилцаа, хүмүүжил, хэл ярианы соёл, хувцаслах соёл, идэх соёл гэж дурдаад байвал дуусахгүй шүү дээ. Гэхдээ яагаад энд хэн ч Морал буюу ёс суртахууны талаар тийм ч их яригддаггүй юм бэ? Хүн чанар бол хамгийн чухал зүйл гэдгийг одоогийн нийгэмд амьдарч байгаа өсвөр насны болон хүүхдээсээ залуу, бүсгүй болж байгаа хүмүүс мартаад байх шиг. Та нар хэзээ хүн чанартай хүн соёлгүй байхыг харж байсан бэ? Харин хүн чанар муу боловч гаднах хувь хүний соёл нь өндөр хүнийг зөндөө харсан л байлгүй дээ. Нийгэмд Солонгосын балай олон ангит киноноос болж амьдралыг үзэх үзэл, хүнээс хүлээх хариу үйлдэл нь хүртэл өөр болчихсон…

[pullquote=”left”]Баян хүн ааш муутай
Ядуу хүн сайхан ааштай
Царайлаг хүн муухай ааштай
Царай муутай хүн сайхан ааштай гэдэг ядуу сэтгэхүйтэй хүмүүс олон юм[/pullquote] Эцсийн эцэст соёлтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Ёс суртахуун өндөр хүнийг хэлдэг юм бол Ёс суртахуунтай хүний хамгийн том хүчин зүйл нь юу вэ? Энэ бол мэдээж ХҮН ЧАНАР юм шүү дээ. Хүн өөрийн ёс суртахуунаа өндөрт тавьсан тохиолдолд хэн нэгэн хүнд сөрөг зүйл хийх үйлдэл огт байхгүй болдог гэлтэй. Адаглаад л ёс суртахуунтай хүн хулгай хийхгүй, худал хэлэхгүй байх жишээтэй. Монголчууд өөрсдийгөө Чингисийн удам, дэлхийн талыг эзэлж байсан гэж цээжээ дэлдэх дуртай юм бол яагаад дэлхийн талыг эзэлж байсан хүмүүс шиг ёс суртахуунтай байж болдоггүй юм бол…???

Миний амьдралд өдөр болгон тааралддаг нэгэн жишээг хэлэхэд өөрсдийгөө 80-90 он гэж хэлэх дуртай залуус өөрсдийгөө түрүү үеийн  40,50,60,70 оны хүмүүсээс илүү соёлтой гэж инээлддэг боловч %-иар үзвэл хэнүүс нь илүү соёлтой болоо? Хэн нь тусламж гуйхад илүү тусалдаг  билээ? Хэн нь их хогоо, нус цэрээ газарт хаядаг билээ???

 

Өөрсдийгөө 80-90 оны гэж цоллох дуртай залууст хандаад хэлчхэд ёс суртахуунтай байх гэж хичээцгээе л гэж хэлэх байна. Ер нь би та нарт ийм юм хэлээд байх хүн мөн гэж үү? Тиймээ би хувьдаа бол өндөр ёс суртахуунтай, үнэнч, зорилготой, хүн чанартай, хоншоортой ч хүн тул хаана ч итгэлтэй хэлнэ…

Яагаад 80-90 ээд оны залуус ёс суртахуун, хүн чанараа гээж мөнгөнд хэсэг зуурын жаргалд шуурдаг юм бэ? Яагаад ном худалдаж ав унш гэхээр мөнгөгүй гэдэг хэрнээ ихэнх нь яаж баасан гариг болгон шоудаад байдаг юм бэ? Хүмүүсийн хэрхэн амьдрах нь надад ямар ч хамаагүй, би тэдэнд заах эрхгүй боловч өөрийгөө бусад хүнээс дор үзэж, хүмүүс ингэж байхад би яагаад ингэж болохгүй гэсэн үзэл бодольой хүмүүстэй улсад амьдармааргүй байна шүү дээ.

[blockquote source=”Зарим нь тэгсэн яаж байна?”]Хэрэв та нар анзаарвал Land 200, Lexus 570, G-Series унасан хүн замын хөдөлгөөнд хэр соёлтой оролцдог вэ? Still better than some people шүү!!![/blockquote]

 

СОЁЛ БОЛ ЁС СУРТАХУУНААС ШУУД ХАМААРАЛТАЙ, ХАРИН ЁС СУРТАХУУНЫГ ХҮН ЧАНАР БИЙ БОЛГОДОГ!