Үүнийг уншиж буй танд энэхүү өдрийн мэндийг хүргэе. Өөрийн аз жаргалтай мөчөө хүмүүстэй хуваалцаж эерэг энерги түгээж, өөрийн алдсан алдаагаа бусдад хуваалцан өөрийн алдаанаасаа бусдад сургах хүсэл үргэлж надтай хамт явдаг юм.  Магадгүй миний амьдралыг хүн бүрт нээлттэй цонх шиг гэж дүгнэдэг хүмүүс байвал тухайн хүмүүст хандаж хэлэхэд миний амьдралд бусдаас нуух зүйл тийм ч олон байхгүй. Хэрэв байдаг бол түүнийгээ зөвхөн энэ блогтоо бичиж үлдээх болно. Энэхүү блогтоо өөрийн боддог зүйлсийг дэлгэрэнгүй оруулж байх болохоор та бүхэн хааяа зочилж холбоотой байгаарай.