Ихэвчлэн би өгүүлбэрт бичигдэх ирээдүй гэдэг үгийг яагаад ч юм дандаа Ирээдүй буюу эхний үсгийг томоор бичин өөрийн нэрийг үргэлж хүндлэх байдлаар бичдэг. Гэвч энэ удаа өөрийн ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг талаар цухасхан нийтлэл бичих гэж байгаа болохоор томоор эхлүүлсэнгүй. Бага наснаасаа л компанийн захирал болно, их дэлгүүрийг худалдаж авна гэдэг хүүхэд байсан гэж ах,  эгч, эмээ маань их хэлнэ. Магадгүй багаасаа мөрөөдсөөр байсан компанийн захирал болсон боловч бүх зүйл бодсон шиг биш байлаа. Хамт ажилдаг залуусынхаа цалин, оффисын түрээс, ашиглалтын зардал, өдрийн хоолны мөнгөнүүд, интернэт төлбөр болон бусад нууц төлбөрүүд гэх мэтчилэн олон тоотой зардлууд гардаг талаар яагаад огт төсөөлж байгаагүй юм бол гэж боддог юм. Хааяа дарга бус цэрэг байх талаар боддог боловч хариуцлага нэмэгдэх тусам Морал буюу ёс суртахуун минь улам гайхалтай болж хүн шиг хүн болж байгаагаа мэдэрч дарга хүн шиг хариуцлагатай байх учир шалтгаанаа мэдрээд ч байх шиг. Өөрийгөө ирээдүйд баян, том групп компанитай болно гэж  14 насандаа мөрөөддөг байсан бол одоо хүн бүрт үнэлэгдэх мөнгөөр ч үнэлэх боломжгүй зүйлийн үүсэл нь надаас эхтэй байгаасай гэж хүсдэг. Тэгэхээр миний хийж буй ажил мөнгөний төлөө бус өөрийгөө үнэлүүлэх замналдаа аль хэдийнээ орж олон хүмүүсийн урд гарж,  олон хүний дэргэд хүрч очиж байгаа гэдэгт маш ихэд итгэн явдаг. Олон хүмүүс намайг их мөнгө олдог, их тансагладаг гэж боддог боловч бодит байдал дээр хэрэглээндээ хүрэх хэмжээний мөнгө л илүү гардаг гэдгийг хэлмээр байдаг юм. [blockquote source=”Ммхан“]Сүүлд нэг онигоотой адил гайгүй бизнестэй тулдаа л өнөөдөр талхны мөнгөтэй байна. Хэрэв сэтгэлээ шингээсэн бизнесгүй байсан бол мөнгөгүй алхаж явах байсан биз.[/blockquote]

Өөрийн ирээдүйгээ гэрэлтэй сайхан бүтээх хүсэлтэй байгаа бол хэн нэгэн хүнд муу юм битгий хий, маш өндөр ёс суртахуунтай бай. Тэгснээр чи хувь хүнийхээ хувьд маш олон хүнээс илүү аз жаргалтай амьдрах болно гэдгийг л хэлэх гэсэн юм.