Өнгөрсөн жил буюу 2015 оны зун ерөнхийдөө мэдээлэл цуглуулж, бясалгаж хүмүүсийг ажсан судалгааны зун байлаа. Энэ зуны хамгийн чухал зорилго бол өөрийн явуулдаг сургалтаа 2 жил буюу ойролцоогоор 24-дэх элсэлтээ аваад дахин явуулахгүйгээр END OF LIFE хийх бодолтой байна.

Анх 100$-ын төлбөртэй байсан бол одоо 660,000 төгрөгийн төлбөр буюу тиймэрхүү үнээр үнэлэгдэх сургалт болсон байна. Жоохон хүүхэдтэй гэрээсээ гарах, ажил хийх боломжгүй байгаа эмэгтэйчүүд манайхаас хямдрал их асууж байдаг боловч бид өмнө нь суусан хүмүүсийнхээ эрх ашгийг хүндэтгэх улмаас сургалтын төлбөрөө огт бууруулж байгаагүй юм. Харин 3 сар элсэлтээ зогсоогоод энэ жилийн 5-р сарын 1-ээс 19-дэх элсэлтээ авахдаа 1 сараас 3 нас хүртэлх хүүхэдтэй ээжүүдийн л төлбөрийг 50% OFF хийх шийдвэр гаргасан байгаа. Энэ хугацаанд 600+ гаруй сурагчидтай болж одоогоор 200 гаруй сурагчидтайгаа одоо болтол идэвхтэй холбоотой харилцан явж байна гэдэг миний хувьд өөрийгөө их дажгүй ааштай гэж дүгнээд байгаа шүү айн. Харин үлдсэн 400 гаруй сурагчдын тал нь хааяа асуух зүйлээ асууж нөгөө тал нь их завгүй явж байгаа гэж дотор хүндээ боддог юм. Зиак тэгэхээр сургалтаа амжилттай, нэр хүндтэй дуусгачхаад #Tiim төсөл дээрээ илүү анхааран ажиллах зорилготой байгаа юм шүү дээ. Тийм маань бүх насны хүмүүст зориулан хэрэгтэй агуулгийн хүргэж соёлжуулах зорилготой байгаа боловч одоогоор тийм ч хүчтэй явахгүй байгаа. Магадгүй боловсон хүчин дутагдаж байгаагаас их шалтгаалж байгаа байх. Энэ зун манай компани дээр Intern, Volunteer их хэрэгтэй байгаа тул надтай хамт ажиллахыг хүсэж байгаа +16 наснаас дээш насны хүмүүс hello@ireedui.mn хаягруу э-мэйл бичээрэй 😛 Нээрээ ташрамд сануулахад энэ зун амжвал олон нийтийн харилцааны цахим хуудас болох Negun.mn ээ эхлүүлнэ.