Крипто ертөнцтэй холбогдож байгаа хүн бүрийн чихэнд Whitepaper гэж үг сонсогдож ихэнх нь тэр зүйлийн олон хувилбартай танилцаж амжсан байх. Миний анзаарснаар Монгол улсын крипто ертөнцөд Whitepaper гэх зүйл нь крипто ертөнцөд хамгийн чухал гэж үзэгдэх танилцуулга, гэрээ хэлцэлтэй дүйцэхүйц зүйлийн талаар нэгдсэн ойлголт байдаггүй тул хувийн бодлыг алгасаж Дэлхийн номер 1 крипто бирж болох крипто ертөнцөд бүх шинэ стандарт, нарийн дүрмийг голчлон тогтоогч Binance биржээс гаргасан Whitepaper-н талаарх нийтлэлийг орчуулан нутагшуулж байгаадаа маш их баяртай байна.

Илүү ойлгомжтой төсөөлөл өгөх үүднээс IZC - IZ Coin дээр өөрийн гаргаж байсан Whitepaper хэсгүүдийг хавсарган зарим жишээг тайлбарлахад ашиглав. 
Жич: Тухайн Whitepaper цаашид хэрэгжихгүй тул ямар нэгэн байдлаар сурталчилгааны зорилгоор ашиглагдах боломжгүй.

Энэхүү нийтлэл нь 2022 оны 10-р сарын 31-нд нийтлэгдэж сүүлд 2022 оны 11-р сарын 19-нд шинэчлэгдсэн хувилбар болох What Is a Cryptocurrency Whitepaper? нийтлэлийг Монгол хэл дээр нутагшуулан орчуулан хүргэж байна. Whitepaper гэдэг үгийг Монголчилбол Цагаан бичиг баримт гэж цаашид нэрлэж болно.

Уншихад хэтэрхий урт санагдаж байвал богино тайлбартай танилцаарай

Криптовалютын WhitePaper нь тухайн төсөл дээрх үйлчилгээ, бүтээгдэхүүний зорилгийг уншигч нарт тайлбарлах зорилгоор бүтээгддэг. Ямар ч мэдээллийг тухайн төслийн Whitepaper-д чөлөөтэй агуулга хэлбэрээр оруулж болно. Гэхдээ ихэвчлэн Whitepaper-үүд өөрсдийн төслийн зорилго, токеномикс, бүтээгдэхүүн, мөрийн хөтөлбөр, онцлог болон тухайн төсөлд оролцож буй багийн гишүүдийн талаарх мэдээллийг оруулдаг. WhitePaper нь тухайн төслийн талаарх судалгаа болон ерөнхий мэдээллийг авахад хамгийн тохиромжтой бичиг баримт юм.

ТАНИЛЦУУЛГА

White Paper нь блокчэйн болон криптовалютын төсөлтэй холбоотой чухал мэдээллийг нэг баримт бичигт нэгтгэсэн зүйлийг хэлнэ. Энэ нь тухайн төсөл ямар асуудлыг ямар аргаар шийдвэрлэхийг зорьж байгааг тайлбарлах түгээмэл баримт бичиг юм.

WHITEPAPER ГЭЖ ЮУ ВЭ?

WhitePaper гэдэг нь тухайн төслийн тодорхой сэдэв, асуудлын талаар уншиж буй хүмүүст тайлбарлаж байгаа гарын авлага гэж энгийнээр ойлгож болно. Жишээлбэл тухайн төслийн багийн гишүүд юуг яагаад хийх гэж байгаа талаараа тухайн төслийг сонирхож буй хүмүүсийг мэдлэгжүүлж, мэдэээллээр хангах зорилгоор бий болгосон бичиг баримт юм.

Блокчэйн орон зайд Whitepaper нь тодорхой криптовалют эсвэл блокчэйн төслийн үндсэн шинж чанар, техникийн үзүүлэлтүүдийг тоймлоход туслах зорилготой бөгөөд олон тооны Whitepaper-үүд нь койн эсвэл токен төсөл дээр төвлөрсөн байдаг ч төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) платформ эсвэл олохын тулд тоглох тоглоом (play-to-earn) гэх мэт өөр өөр төрлийн төслүүд дээр ч суурилсан байж болно.

WhitePaper нь статистик болон диаграм хэлбэрээр нэн чухал өгөгдлүүдийн тойм, төслийн удирдлагын бүтэц, тухайн төсөл дээр хэн ажиллаж байгаа, одоогийн болон ирээдүйд хийгдэх ажлын төлөвлөгөө (жишээ нь: ажиллах төлөвлөгөө (road map)) зэргийг тайлбарлаж болно.

Whitepaper-г яг ингэж хийх ёстой гэсэн албан стандарт байхгүй тул төсөл бүр өөрийн төсөлдөө тохирсон хэв маягаар өөрсдийн хэмжээнд хамгийн сайн гэж бодсон Whitepaper-г бий болгодог. Whitepaper нь төвийг сахисан, агуулга сайтай байх ёстой бөгөөд төсөл болон түүний зорилгыг маш тодорхой дүрсэлсэн байх ёстой. Хэрэглэгчдэд хангалттай бодит, баримттай мэдээлэл өгөхгүйгээр хэт их зүйлийг амласан, итгэл үнэмшил төрхөөргүй Whitepaper-тэй төслүүдэд маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Криптовалютын Whitepaper-г ихэвчлэн крипто төслийн бизнес төлөвлөгөө гэж үздэг. Учир нь Whitepaper хөрөнгө оруулагчдад төслийн ерөнхий тойм мэдээллийг өгдөг бол бизнес төлөвлөгөөнөөс ялгаатай нь Whitepaper-г ихэвчлэн криптовалют гаргахаас өмнө олон нийтэд танилцуулдаг.

Whitepaper нь ихэвчлэн тухайн крипто төслийн ерөнхий санаа, зорилго чиглэлийг тодорхойлох эхлэлийн цэг болдог.

ЯАГААД WHITEPAPER ЧУХАЛ ВЭ?

Whitepaper-г крипто экосистемд чухал ач холбогдолтой гэж үздэг. Whitepaper ийм, тийм байх ёстой гэсэн тодорхой заасан стандарт байхгүй хэдий ч Whitepaper-үүд нь крипто төслүүдийг судлахад маш чухал үүрэг нөлөөтэй байдаг.

Тухайн төслийн тухай судлахаар бол тухайн төслийн Whitepaper-тэй танилцах нь хамгийн зөв төсөлтэй танилцах арга зам бөгөөд үүнийг ч та бусдад зөвлөх хэрэгтэй. Whitepaper дээр үндэслэн тухайн төсөл эрсдэлтэй эсвэл ирээдүйтэй үгүйг ялгах боломжтой. Нэмж дурдахад тухайн төсөл нь анхны төлөвлөгөө, зорилгодоо нийцэж ажиллаж байгаа эсвэл зөрж байгаа гэдгийг хүмүүст хянах боломжийг Whitepaper олгодог.

Whitepaper нь төслийн чухал мэдээллийг олон нийтэд ил болгосноор ил тод, тэгш байдлыг хангах боломжоор хүмүүсийг хангадаг.

Янз бүрийн хэсэг бүлэг хүмүүс Whitepaper-тэй танилцаад өөрт давуу талыг ч үүсгэх боломжтой. Жишээлбэл хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид төслийн хөгжүүлэгчидтэй нээлттэй болон хаалттай хэлбэрээр ямар хэлцэлд орж болох талаар мэдэх боломжтой тул Whitepaper дээр байх тухайн чухал мэдээллийг хөрөнгө оруулагчид ашиглан өөрийн хөрөнгө оруулах шийдвэртээ илүү итгэлтэй байх боломж бүрддэг.

WHITEPAPER ЖИШЭЭНҮҮД

Bitcoin whitepaper

Анх 2008 онд үл мэдэгдэх Satoshi Nakamoto гэх нэрээр танигдсан хувь хүн эсвэл албан байгууллага Bitcoin Whitepaper-г олон нийтэд танилуулж байсан билээ. Bitcoin Whitepaper-г тэд нэрлэхдээ “Bitcoin: A Peer-to-Peer Electronic Cash System.” гэж нэрлэж байв.

Тухайн Whitepaper танилцуулах үедээ хүмүүст Bitcoin-г уламжлалт банкны загвараас илүү үр ашигтай хэлбэрээр санхүүгийн системд ашиглаж болохыг тодорхойлсон байдаг. Энэ нь Bitcoin сүлжээнд хэрэглэгчид ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр peer-to-peer сүлжээнд дижитал валют илгээх боломжтой талаар техник, технологийн өнцөгөөс нь илүү тайлбарласан байдаг.

Мөн Whitepaper нь Bitcoin сүлжээг ямар нэгэн цензур болон давхар зарцуулалтын халдлагаас хэрхэн хамгаалах боломжтойг ч дурдсан байдаг.

Ethereum whitepaper

Залуухан программист болох Виталик Буттерин 2014 онд анх Ethereum Whitepaper-г интернэт ертөнцөд нийтэлсэн байдаг. Гэхдээ үүнээсээ өмнө Виталик өөрийн блогт 2013 онд бичсэн “Ethereum: The Ultimate Smart Contract and Decentralized Application Platform” нийтлэлдээ Whitepaper-нхээ санааг анх дэвшүүлсэн гэж үздэг. Уг нийтлэлд хангалттай цаг хугацаа, нөөц бололцоог өгвөл ямар ч программыг ажиллуулж чадах төвлөрсөн бус компьютерийн нэг төрөл болох Turing-complete блокчейн санааг танилцуулсан.

Ethereum-н whitepaper нь өөрийн зорилгоо Bitcoin-оос юугаараа ялгаатай болохыг тайлбарладаг. Биткойн нь дижитал төлбөр тооцоо хийх тусгай үүрэгтэй байдаг бол Ethereum-ийн танилцуулга нь хөгжүүлэгчдэд бүх төрлийн төвлөрсөн бус програмуудыг (DApps) бүтээх, ашиглах боломжийг олгох платформыг танилцуулсан. Энэ нь жишээлбэл, өөр криптовалют эсвэл төвлөрсөн бус зээлийн платформ ч байж болно. Whitepaper нь ухаалаг гэрээ, Ethereum виртуал машин гэх мэт Ethereum-ийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болгох технологийн шийдлүүдийг тайлбарлаж байжээ.

ЭЦСИЙН ДҮГНЭЛТ

Хамгийн оновчтой Whitepaper нь криптовалютын төсөл юу хийх, хэрхэн хийх талаараа шаардлагатай ойлголтыг хэрэглэгчдэд өгөх ёстой. Whitepaper бичихын тулд ямар нэгэн шаардлага гэсэн зүйл байдаггүй тул хүн бүр бичих боломжтой. Хэрэв та ямар нэгэн тодорхой төслийг сонирхож байгаа бол тухайн төслийн Whitepaper-тэй маш болгоомжтой хянуур танилцаж эрсдэлтэй байж болох эсвэл эрсдэлтэйг тодорхойлох нь маш чухал үйлдэл юм.

Удахгүй орох нийтлэлүүд

  • NFT гэж юу вэ?
  • Tokenomics гэж юу вэ?
  • Roadmap гэж юу вэ?

Анхааруулга: Дижитал ассетын үнэ зах зээлд огцом өөрчлөгддөг эрсдэлтэй тул таны хийсэн хөрөнгө оруулалт өсөх, буурах эрсдэлтэй мөн өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах ч боломжгүй байж болно. Таны оруулсан хөрөнгө оруулалтанд миний бие болон Binance ямар нэгэн хариуцлага хүлээхгүй тул та өөрийн шийдвэрийг хариуцлагатай гаргах хэрэгтэй. Өмнө нь үзүүлж байсан үзүүлэлт нь ирээдүйд гаргах үр дүнг таамаглах үндэслэл болохгүй. Та өөрийн сайн мэддэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд өөрийн эрсдэлийг тооцоолж хөрөнгө оруулах хэрэгтэйг анхаарна уу. Энэхүү нийтлэл нь танд ямар нэгэн санхүүгийн зөвлөмж өгөх үүрэггүй мөн санхүүгийн зөвлөгөө биш гэдгийг анхаарна уу!