Elf Coin хэрхэн хүмүүсийг хуурсан бэ? Elf Coin is a scam #CryptoScam
Elf coin дээр өөрийн бэлтгэсэн богинохон бичлэгийг та бүхэн энэхүү нийтлэлээс үзээд энэхүү бичлэг дээр ярьж байгаа зүйлсээ нотлож байгаа сэжигтэй гүйлгээ, баримтуудтай илүү хялбар аргаар танилцах боломжтой юм. Энэхүү нийтлэлийн зорилго нь Elf Coin 5889+ хүнийг хэрхэн хохироосон байж болох талаар сийрүүлэх бөгөөд цаашид иймэрхүү төрлийн бизнес эрхлэгч хувь хүн болон хуулийн этгээдүүдээс сэрэмжлүүлэх үүрэгтэй бэлтгэн хүргэж байна.
ТА ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛЭЭС ЮУГ ОЛОХ ВЭ?
- Хэрхэн ELF Coin хүмүүсийг хуурсан талаар
- Elf coin үнэхээр 20’000 хүнээс ₮41,497,239,520 босгосон үгүй талаар
- Хэрхэн Зах зээлд илүү Elf Coin нийлүүлсэн талаар
- Хэрхэн Whitepaper зөрчиж Private Sales хэтрүүлж хийсэн талаар
- Elf Coin яагаад хариуцлагагүй токен гэдгийг ойлгомоор байвал уншаарай
- Блокчэйн гүйлгээг та цаашид хянаж сурах бяцхан видео хичээл үзэх боломжтой
- Мөн миний эцсийн дүгнэлттэй танилцаж болно
ОРШИЛ
Энэ бол 25 жилийн хугацаанд нэг ч удаа үнээ нэмээгүй зайрмагны үнээ 60 ИЕНЭЭС 70 ИЕН болгон өсгөж буй компаний шийдвэр гаргасны дараах хэрэглэгчдээсээ уучлалт хүсэж буй ёс зүйн нэгэн хэлбэр.
Харин Монголд бизнес эрхлэгч нар хэрэглэгчиддээ хэр их ёс зүйтэй ханддаг вэ? Бид улс төр, УИХ гишүүдэд дургүй гэхдээ зарим бизнесүүд ч тэдэнтэй адил ямар нэгэн ёс бус үйлдэлүүд хийдэг. Ил гарч байгаа нь УИХ гишүүд боловч яг үнэндээ тэд нар цөөхөн Монополь бизнесийн утсан хүүхэлдэй гэж өмнө нь та бодож байсан уу?
БАТЖИН ГЭН ХЭН БЭ?
Энэ удаа та бүхэндээ Батжин гэх залуугийн гаргасан ELFC тухай товчхон хүүрнэн өгүүлэх болно. Эхлээд БАТЖИН гэж хэн бэ? Тэрээр амжилттай бизнес эрхлэгч, бусдад сурган хүмүүжүүлэгч, бусдад урам өгч гэрэлт амьдралд нь дэм өгөх зорилготой нэгэн залуу гэж хүмүүс койн гаргах хүртэл нь бодож байсан юм.
Гэхдээ та бүхэн Харизматик манипулятор гэж үг сонсож байсан уу? Энэ үгийг анх Luna төлсийн Do Kwon-г шүүмжлэгч Fatman гаргаж ирснээр энэхүү тодорхойлолттой анх миний бие танилцсан юм.
Гэхдээ энэ залуу бусдад үлгэр дууриалал болж сайн сайхан зүйлс яриснаас өөр юм юу хийсэн юм бэ гэж үү? Товчхон ярихад олны танил хүмүүс өөрсдийгөө зах зээлд таниулж өөрт нь сохроор болон сохроор бус түүнийг дагах хэсэг бүлэг хүмүүсийг өөрийн итгэл үнэмшлээр бий болгодог. Түүний дараагаар өөрийн болон бусдын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бусдад сурталчилж амьд сурталчилгааны самбар болох ажил эрхэлдэг гэхдээ бүгд биш гэхдээ бүгд шахуу жишээ нь Би ч байж болох юм. Тэрээр Ямар ч эрсдэлгүй хөрөнгө оруулалт хэмээн 20’000+ хүмүүсээс 41,4 тэрбум цуглуулсан гэж зарлаж зах зээлийг донсолгож байсан билээ. Гэвч энэ үйлдлээсээ эхлэн зах зээлийг манипуляци хийж эхэлсэн нь тун харамсалтай. Бодит байдал дээр тэрд 8 тэрбум гаруй төгрөгийг 5889+ гаруй хүмүүсээс цуглуулсан байдаг.
Ер нь яагаад Батжин гэнэт койн ярьж эхлэв? Учир нь түүүний хувьд койн гаргаад эцэст нь ямар ч хариуцлага хүлээхгүй гэдэг гүн итгэл байсан юм болов уу? Ер нь ч тэгээд Батжин шиг хүний хувьд амьдралд нь ганц тохиох алтан боломжоо ашиглах нь яагаад буруу гэж? Тэрээр энэхүү төсөл эхэлсэн мөчөөс хойш өөрийн сайн найз байсан А. Идэрбаттай хүртэл энэхүү ажлаасаа болж маргалдаж өнөөдрийг хүртэл олон хүн хохироосон ажлаа дээрх Б. Солонго, Б. Нямаа гэх хүмүүстэй хамтран үргэлжлүүлсээр байна.
ELF COIN ГЭЖ ЮУ ВЭ?
Тэдний тайлбарлаж байгаагаар бол Элф ертөнцийн 6 экосистемийн 12 охин компани/төслүүдээрээ дамжуулан хүн бүрт хүртээмжтэй болгоно.
ДЭЛХИЙН 1% Л АВЧ ЧАДДАГ ЭЛИТ БОЛОВСРОЛЫГ ХҮН БҮРТ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОНО
Хаалттай, хүртээмжгүй, ѳндѳр үнэтэй байсан элит боловсролыг edTech шийдлээр хүн бүрт хүртээмжтэй, нээлттэй, хямдхан болгож, сая сая хүнийг хүчирхэгжүүлнэ. Хувийн сургууль, хувийн багш, tutoring, хувийн дасгалжуулагч, сургалтын тусгай хөтөлбөр зэрэг тусгай үйлчилгээг, хүн бүрийн халаасанд гэсэн товч тайлбарыг албан ёсны цахим хуудсандаа байршуулсан байдаг. Хэрэв та бүхэн хүсвэл тэдний тухай Elf.mn цахим хаягаар нь ороод үзээрэй. Миний хувьд бол боловсролын нэр бариж мөнгө босгосон юу нь ч бэлэн болоогүй даахгүй нохой булуу хураана гэдэг шиг 100 айлын би чаднаанууд шиг том ярихаас цаашгүй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл гэж хаана ч хэлнэ.
ELF COIN ХЭРХЭН ХҮМҮҮСИЙГ ХУУРСАН БЭ?
Public Sale болон Private Sale зөрчилтэй
1. Elf Coin төслийн хамт олон тэдний ICO буюу Initial Coin Offering амжилттай дууссанг зарлахдаа +20’000 хүнээс ₮41,497,239,520 цуглуулсан гэх утга бүхий сурталчилгааны бичлэг цацсан байдаг. Гэвч өөрсдийнх нь сүүлд илгээсэн албан ёсны мэдэгдэлд энэхүү хариултыг өгсөн байдаг.
Миний зүгээс асуусан асуулт:
ELFC албан ёсны мэдэгдэлдээ 20,000+ гаруй хүнээс ₮41’497,239,520 цуглуулсан
мэдэгдэл нь хэр бодитой вэ?
Жич: Мэдээж хүн болон цугларсан мөнгөн дүн нь стратегийн хамтрал гэх мэт нэмэлт
хөрөнгө оруулалт биш гэдэг нь мэдэгдэлээс тодорхой харагдаж байна.
ELFC зүгээс хариулсан хариулт:
ELFC тѳслийн ICO болж ѳрнѳсѳн хугацаанд 20,000 гаруй хүн манай ICO цахим хуудас руу хандаж, систем руу бүртгэл үүсгэн, мэдээллээ бѳглѳж оролцсон. ICO болж ѳнгѳрсний дараа бид системийн бүртгэл, баталгаажсан захиалга, болон дансаар орж ирсэн гүйлгээ бүрийг нягталж, тулгах ажлыг Койнхаб бирж дээр листлэх хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд нийт 5,889 хүний захиалга амжилттай баталгаажиж, тэдгээр хүмүүсээс нийт ₮8,066,740,000 хуримтлагдсан ба хаалттай буюу Private нѳхцлѳѳр хувь хүн болон хувь компаниудаас ₮33,430,499,520-тэй дүйцэх хѳрѳнгийг тус тус хуримтлуулж нийт ₮41,497,239,520-тэй дүйцэх хѳрѳнгийг ELFC тѳсѳлд татан тѳвлѳрүүлсэн.
Private Sales хэтрүүлэн хийж Whitepaper шууд зөрчсөн
ELFC Public Sale нь 105’000’000’000ELFC буюу ₮31’500’000’000 босгох эрхтэй бол Private Sales нь ₮13’500’000’000 босгох дээд хязгаартай байв.
Гэвч: Нийт 5,889 ICO ЗАХИАЛГА: ₮8,066,740,000 үүссэн бол
- Private Sale хийх эрхээ маш их хэтрүүлэн ашигласан байна.
- Private Sale: ₮33,430,499,520 хѳрѳнгийг тус тус хуримтлуулж нийт ₮41,497,239,520-тэй дүйцэх хѳрѳнгийг ELFC тѳсѳлд татан тѳвлѳрүүлсэн.
- Private Sale хэтэрсэн дүн ₮19,930,499,520 буюу Whitepaper-д танилцуулсан дүнгээс хэтрүүлж Private Sales хийсэн нь тухайн токен авсан хүмүүсийг шууд хуурч үүнийгээ нуун дарагдуулж байсан гэсэн үг юм.
Elf Coin БОЛ ХАРИУЦЛАГАГҮЙ ТОКЕН ЮМ
Анх өөрсдийн сошиал медиа хаягаар 20’000 гаруй хүнээс ₮41,497,239,520 цуглуулсан гэх агуулга бүхий мэдээллийг олон нийтэд тарааж өндөр эрэлттэй байгаа сэтгэгдэл нийтэд үлдээж байсан билээ. Тэгтэл тухайн ICO-д нийт 5889 хүн амжилттай оролцож ₮8,066,740,000 босгосон байдаг.
Гэвч 2 дугаар зах зээлийн арилжаанд орох үедээ 63’817’535’964 ELFC буюу тухайн үеийн ханшаар ₮19’145’260’789.2 төгрөгтэй тэнцэх дүнтэй ELFC зах зээлд нийлүүлсэн. Энэ нь Private нөхцөлөөр бага үнийн дүн эсвэл их дүнгээр ELFC авсан байх боломжтой хүмүүс зах зээлд эрэлтээс илүү өндөр нийлүүлэлт хийж ханшинд тогтвортой бус байдал үүсгэсэн нь тодорхой болж байна.
ELF COIN ЮУ ХИЙХ ЁСТОЙ БАЙСАН БЭ?
- Public Sale хэдэн хүнээс хэдэн төгрөг босгосон талаарх мэдээллээ анхнаасаа үнэн зөв мэдээллэх
- Private Sale хийхдээ хэтрүүлэн дүйцүүлж ₮19,930,499,520 босгож бусдад тараахгүй байх
- Өөрсдийн токены хөрвөх чадвараа сайжруулах зорилгоор өөр биржүүдэд List хийх
- Өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүдтэй холбоотой мэдээллийг долоо хоног бүр товч болон дэлгэрэнгүй хэлбэрээр тайлагнах
- Зах зээлд эрэлтийг маш хол давсан илүү нийлүүлэлт хийхгүй байх
- Нийт токен авсан хүмүүсээс хийсэн үйлдлүүддээ уучлалт гуйж мөнгийг нь буцаан олгох
- Бүх үйлчилгээг нь анх ICO авсан хүмүүс гэлтгүй ELFC 2-дахь арилжаанаас авсан хүмүүст анхны ханш буюу ₮0.30-р тэдний үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг авах боломжоор хангах
- Өөрсдийн ярьсан 6 эко системийн 12 бизнесийг бүрэн ажиллагаатай, үйлчүүлэгчтэй, ашигтай тогтвортой ажиллагаатай болсон үед Elf Coin-г зах зээлд гаргаж ирэх байсан
БЛОКЧЭЙН ДЭЭРХ ЗАРИМ ГҮЙЛГЭЭНҮҮД
Та бүхэнд зориулан Bscscan болон Etherscan дээр хэрхэн гүйлгээнүүд хянаж сурах талаар анхан шатны видео хичээл бэлтгэсэн бөгөөд та бүхэн энэхүү бичлэгийг үзээд ELFC токений нийт гүйлгээг өөрсдөө ч бас давхар хянах боломжтой болж байгаа юм.
ОГНОО | ИЛГЭЭГЧ | ХҮЛЭЭН АВАГЧ | ТОО |
2021-11-23 8:11:25 | Null Address | ELFC DEPLOYER | 300,000,000,000 |
2021-12-20 17:09:47 | ELFC DEPLOYER | Coinhub | 60,679,422,377 |
2021-12-22 8:10:22 | ELFC DEPLOYER | Coinhub | 944,046,557 |
2021-12-22 8:40:37 | ELFC DEPLOYER | Unknown Wallet #1 | 1,666,666,666.7 |
2021-12-22 11:33:29 | ELFC DEPLOYER | Coinhub | 435,743,701 |
2021-12-27 7:17:53 | ELFC DEPLOYER | Unknown Wallet #1 | 1,829,939,740.34 |
МИНИЙ ДҮГНЭЛТ
Хүмүүс блокчэйн дээрх гүйлгээг хянахгүй мөн компаний хувийн мэдээллийг мэдэх боломжгүй гэж тэдний зүгээс үзэж койн, блокчэйн гэх нэрийдлээр мөнгө босгож ёстой л нэг бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр ёс зүйгүй маш олон үйлдлүүд хийсэн байгааг та бүхэн энэхүү нийтлэлээс харсан байх. Уг нь блокчэйн гэх зүйлийг бид ашиглан илүү нээлттэй, аль аль талаа хянах боломжийг бий болгож байгаа хамгийн дэвшилтэт технологи тул маш олон төслүүд бидний хийж буй ажил гүйлгээнүүдийг та бүхэн хянах боломжтой тул бид төслийнхөө бүх гүйлгээ, үйл ажиллагааг блокчэйн дээр төвлөрүүлэн ажиллах тул та бүхэн бидэнд итгээд хөрөнгө оруулаарай хэрэв бид үйл ажиллагаанаа зөрчсөн зүйлс хийвэл та бүхэн блокчэйн дээрээс биднийг барих боломжтой гэж баталгаа өгдөг л сүүлийн үед тренд болоод байгаа бизнес модель юм.
Анхааруулга: Дижитал ассетын үнэ зах зээлд огцом өөрчлөгддөг эрсдэлтэй тул таны хийсэн хөрөнгө оруулалт өсөх, буурах эрсдэлтэй мөн өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах ч боломжгүй байж болно. Таны оруулсан хөрөнгө оруулалтанд миний бие ямар нэгэн хариуцлага хүлээхгүй тул та өөрийн шийдвэрийг хариуцлагатай гаргах хэрэгтэй. Өмнө нь үзүүлж байсан үзүүлэлт нь ирээдүйд гаргах үр дүнг таамаглах үндэслэл болохгүй. Та өөрийн сайн мэддэг бүтээгдэхүүн, үйлчилгээнд өөрийн эрсдэлийг тооцоолж хөрөнгө оруулах хэрэгтэйг анхаарна уу. Энэхүү нийтлэл нь танд ямар нэгэн санхүүгийн зөвлөмж өгөх үүрэггүй мөн санхүүгийн зөвлөгөө биш гэдгийг анхаарна уу!